Jump to content

5 сарын 24

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

5 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 144 дахь (өндөр жил бол 145 дэх) өдөр юм. Мөн он дуустал 221 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1218 - Загалмайтны тав дахь аян дайн Египетийн Акраг орхин гарав.
  • 1276 - Шведийн хаан ширээнд Магнус Ладуласыг залах ёслол Уппсалагийн сүмд болжээ.
  • 1567 - Шведийн хаан XIV Эрик, дагалдагчдынхаа хамтаар язгуур угсааны таван хүнийг хороов.
  • 1607 - Америкийн Жеймстаун хотод Английн 100 иргэнийг албан ёсоор суурьшуулахаар болов. Энэ нь Английн засаг захиргаа колоничилсон Америкийн нутагт хүн суурьшуулсан анхны тохиолдол болсон юм.
  • 1621 - Германы хаант улсын Протестант холбоо татан буугдав.
  • 1626 - Одоогийн АНУ-ын Манхеттэн дүүргийг Бельгийн худалдаачин Петер Минуит худалдан авчээ.
  • 1683 - Английн алдарт Оксфордын их сургуулийн дэргэд Ашмолинийн музей байгуулагдав. Энэ нь дэлхийд анх удаа их сургуулийн дэргэд их сургууль байгуулагдсан тохиолдол болсон билээ.
  • 1798 - Ирландын эрчүүд нэгдэн холбоо байгуулж Английн эсрэг тэмцэл эхлүүлэв.
  • 1813 - Өмнөд Америкийн улс төрийн зүтгэлтэн Симон Боливар Венесуэл улсын Мерида хотыг эзлэн авч өөрийгөө "Тохинуулагч" гэж өргөмжилжээ.
  • 1830 - Англи хэлт орнуудад түгэн тархсан хүүхдийн хамгийн алдартай дуу болох "Мери бяцхан хургатай" дууны үгийг Сара Жозефа Хейл зохиожээ.
  • 1832 - Лондонгийн бага хурлаар Грекийн анхдугаар хаант засгийг байгуулахаар тогтов.
  • 1844 - Морзийн кодыг зохион бүтээсэн Самүэл Морз АНУ-ын Капитолын ордны мэргэжилтэн Альфред Вейл рүү Библи судрын 23.23 мөртийг явуулав. Энэ нь цахилгаан мэдээний анхдагч байсан юм.
  • 1856 - Боолчлолын эсрэг тэмцэл өдүүлж, хар арьстнуудын эрхийг хамгаалах талаар үгээ хэлж байсан Америкийн тэмцэгч Жон Брауны талынхан боолчлолыг дэмждэг таван хүний амь насыг хороожээ.
  • 1861 - Америкийн иргэний дайн: Холбооны цэргүүд Виржиниа мужийн Александриа хотыг эзлэн авав.
  • 1883 - Нью-Йорк хотын алдарт Брүүклиний гүүр 14 жилийн барилгын ажлын дараа албан ёсоор нээжээ.
  • 1900 - Их Британи Оранжийн чөлөөт улсыг эзлэн авав.
  • 1915 - Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны талд элссэн Итали улс Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав.
  • 1930 - Английн эмэгтэй нисгэгч Эми Жонсон Австралийн Умардын газар нутгийн Дарвин хотод газардав. Тэрээр Англиас-Австрали хүртэл ганцаар ниссэн анхны эмэгтэй нисгэгч болсон билээ.
  • 1940 - Зөвлөлтийн нэрт онгоц зохион бүтээгч Игорь Сикорский нэг хөдөлгүүрт нисдэг тэргээ амжилттай туршив.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Номхон далайн тулаан: Нацистын Германы "Бисмарк" байлдааны хөлөг Британийн армийн "Хүүд" байлдааны хөлөгт бүрэн ялагдаж, сөнөв. Тулааны явцад Британийн талаас ердөө гурван цэрэг амиа алджээ.
  • 1948 - Израиль-Арабын дайн: Египетийн цэргийн хүч Израилын өмнөд хэсгийн Яд Мордечай хотыг эзлэв. Гэвч ердөө тав хоногийн дараа Израилийн цэргүүд эгүүлэн авсан билээ.
  • 1956 - Европын дууны урлагийн оргил уралдааны нэг "Евровижн" анх удаагаа Швейцалийн Лугано хотод зохиогдов.
  • 1958 - Олон улсын хэвлэлийн нэгдсэн холбоо Хэвлэлийн нэгдсэн эвлэлтэй нэгдэж Олон улсын хэвлэл мэдээллийн холбоо байгуулагджээ.
  • 1961 - Америкийн иргэний эрхийн төлөөх тэмцэл: "Эрх чөлөөний төлөөх тэмцэгчид" холбооны гишүүдийг Миссиссипи мужийн цагдаагийн газраас баривчилжээ.
  • 1962 - Меркюри сансрын хөтөлбөр: Америкийн сансрын нисэгч Скотт Карпентер "Аврора 7" хөлгөөр дэлхийг гурван удаа тойров.
  • 1976 - Францын нийслэл Парис хотод АНУ-ын Калифорни мужид үйлдвэрлэгдсэн дарсны чанарыг шалгаж байхаар болов.
  • 1981 - Эквадорын Ерөнхийлөгч Хайме Ролдос Агулера болон түүний гэргий, Ерөнхийлөгчийн тамгын газрын 15 хүн нисэх онгоцны ослоор амиа алдав. Тэд Пичинчагийн тулаанд зориулсан алдарт илтгэлээ тавьсны дараа нийслэл хот руу буцаж явсан юм.
  • 1982 - Иран-Иракын дайн: Иран улсын арми Хоррамшахр боомт хотод эргэн хяналтаа тогтоожээ.
  • 1991 - Израил улсад амьдардаг Этиопын еврейчүүдийг хороох зорилгоор "Соломон" ажиллагааг эхлүүлсэн байна.
  • 1992 - Тайландын дарангуйлагч, генерал Сучинда Крапраён ардчиллын төлөөх жагсаалын улмаас албан тушаалаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
    • Босни Герцеговин улсын Козарац хотын үндэсний цөөнх Сербийн армийнхны эсрэг тэмцлээ эхлүүлсэн байна.
  • 1993 - Хойд Африкийн Эритрей улс Этиопоос тусгаар тогтнов.
    • Мексик улсайд айлчлал хийх үеэр Католик сүмийн кардинал Хуан Хесус Посадас Окампо болон дагалдаж явсан таван хүний амь насанд халдав. Халдлага Мексикийн төв нисэх буудалд болжээ.
  • 1994 - Нью-Йорк хотын шүүх 1993 онд Дэлхийн худалдааны төвийн зогсоолд тэсрэх бөмбөг тавьсан дөрвөн этгээдэд тус бүрд нь 240 жилийн хорих ял оноов.
  • 1999 - Нидерландын Хааг хотноо байрлах Олон улсын эрүүгийн шүүх Югославын удирдагч асан Слободан Милошевич болон өөр бусад дөрвөн хүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хэлэлцэж эхлэв.
  • 2000 - Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт 22 жил хяналтаа тогтоосны эцэст орхин гарахаар болжээ.
  • 2002 - ОХУ болон АНУ хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах Москвагийн тунхагт АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Буш болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар гарын үсэг зурав.
  • 2014 - Грек болон Туркийн голд байрлах Аахены тэнгист 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж 324 хүн гэмтэж бэртжээ.
  • 2019 - Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзав. Тэрээр Европын холбооноос гарахад хойрго хандсан гэж сөрөг хүчний шүүмжлэлд өртөөд байсан юм.
    • Энэтхэгийн Сурат хотын дунд сургуульд гал гарч 19 сурагч амиа алдав.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1544 - Английн нэрт физикч, одон орон сулаач Уиллиам Гилберт (1603 онд нас барсан)
  • 1686 - Германы физикч, Фаренгейтийн шаталбарыг хөгжүүлсэн Даниел Габриел Фаренгейт (1736 онд нас барсан)
  • 1819 - Их Британи, Ирландын нэгдсэн хаант улсыг хамгийн олон жил захирсан хатан хаан Викториа (1901 онд нас барсан)
  • 1861 - Мальта улсын дөрөв дэх Ерөнхий сайд Жералд Стрикланд (1940 онд нас барсан)
  • 1870 - Өмнөд Африк улсын хоёр дахь Ерөнхий сайд Ян Смутс (1950 онд нас барсан)
  • 1879 - Америкийн алдарт цөцгийтэй жигнэмэг зохиосон Х.Б.Рийз (1956 онд нас барсан)
  • 1905 - Нобелийн шагналт Зөвлөлтийн зохиолч, богино өгүүллэгийн мастер Михаил Шолохов (1984 онд нас барсан)
  • 1940 - Нобелийн шагналт Америкийн яруу найрагч Иосиф Бродский (1996 онд нас барсан)
  • 1941 - Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч, хөгжимчин, дуучин Бод Дилан
  • 1944 - Америкийн дуучин, жүжигчин, "Америкийн аймшигт түүхүүд" киногоор алдаршсан Петти ЛаБелл
  • 1945 - Америкийн нэрт дуучин Элвис Преслигийн гэргий, жүжигчин Присцила Пресли
  • 1946 - Туркийн 22 дахь Ерөнхий сайд Тансу Чиллэр
    • Олимпын гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, Дэлхийн аваргын таван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Польшийн гүйгч Ирена Шевинска
  • 1953 - Английн тайз, дэлгэцийн жүжигчин Альфред Молина
  • 1960 - "Англи өвчтөн", "Хэцүү цаг" киноны од жүжигчин Кристин Скотт Томас
  • 1964 - Олимпын аварга, дэлхийн мөнгөн медальт, Европ тивийн дөрвөн удаагийн аварга Английн усанд сэлэгч Адриан Моорхаус
  • 1965 - Америкийн нэрт жүжигчин Жон Райлли
  • 1966 - Францын хөлбөмбөгийн од Эрик Кантона
  • 1975 - Олимпын гурван алт, хоёр хүрэл медальт, Дэлхийн 14 удаагийн аварга, 10 мөнгө, таван хүрэл медальт Канадын гүйлтийн тэшигч Марк Гаинон
  • 1988 - ОХУ-ын мөсөн дээрх хоккейчин Артем Анисимов
  • 1991 - Паралимпын хошой аварга, нэг хүрэл медальт, Пара дэлхийн аваргын зургаан алт, нэг мөнгөн медальт Их Британийн пара зээрэнцэг шидэгч Алед Дейвс

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1543 - Орчлон ертөнцийн тухай ойлголтыг өөрчлөгч, Польшийн суут эрдэмтэн, одон орон судлаач Николай Коперник (1473 онд төрсөн)
  • 1949 - Лениний мавзолейн загварыг зохиосон нэрт архитекторч Алексей Щусев (1873 онд төрсөн)
  • 1959 - АНУ-ын 52 дахь Төрийн нарийн бичгийн дарга Жон Фостер Даллес (1888 онд төрсөн)
  • 1984 - Америкийн шоу тулаан, "Мэргэжлийн бөхийн холбоо"-г үндэслэгч Винс МакМехон (1914 онд төрсөн)
  • 1995 - Их Британийн Ерөнхий сайд Харольд Уилсон (1916 онд төрсөн)
  • 2018 - Нацистын удирдагчдын нэг Гиммлерийн гэр бүлийн цор ганц гишүүн Гудрун Бөрвитц (1929 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

[засварлах | кодоор засварлах]
  •  Белиз Тусгаар улсуудын нөхөрлөлийн өдөр
  •  Эритрей Тусгаар тогтнолын өдөр

 Commons: 5 сарын 24 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан